Хяналтын камер яагаад хэрэгтэй вэ?

Яагаад хяналтын камер хэрэгтэй вэ?
Aюулгүй байдлаа хангах
Эрсдэлийг багасгах
Үйл явдалыг баримтжуулах
Ажлын гарцыг сайжруулах
Хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох:
Гадаа талбай үйлдвэр – Өдөр шөнө, өргөн харах, татдаг…
Заал талбай, агуулах – Өргөн хардаг, өдөр шөнө….
Коридор, зоорь хяналтанд – Нарийн өнцгөөр өдөр шөнө….
Касс сейфний хяналт – Нарийн өнцөгөөр хардаг, нягтрал сайтай өдөр шөнө…..
Тусгай зориулалтын хяналт – Дугаар таних, хүн дагадаг, нүүрний зургийн авдаг ….

Ерөнхийдөө хяналтын камерийн систем нь камер, бичлэгийн төхөөрөмж, тэжээлийн блок зэрэг олон төхөөрөмжөөс бүрддэг ба таны хаана суурилуулахаас шалтгаалж, суурилуулалт, камерын сонголт зэрэгт өөрчлөлт орно.

Хяналтын камер нь Аналог болон IP гэсэн 2 төрөл байдаг. Аналог камер нь коксиал кабелиар дүрсээ дамжуулдаг , IP камер нь сүлжээний UTP кабелиар холбогддог. Мэдээж IP камер нь дүрсний гаралт тод, өндөр нягтралтай байдаг.
Бичигч төхөөрөмж нь дараах 3 төрөл байдаг:
– Аналог камерийн бичигч төхөөрөмжийг DVR (Digital Video Recorder)
– IP камерийн бичигч төхөөрөмжийг NVR (Network Video Recorder)
– Хосолсон бичигч төхөөрөжийг HVR (Hybrid Video Recorder) гэж нэрлэдэг.

Камер бүр өөрийн гэсэн харах өнцөг, урт, өргөнтэй тул та суурилуулах газрын урт өргөн хананы байрлал зэргийг бодолцон камерын тоог тохируулан сонгох юм.
Камерын нягтралаас гадна өрөөний өргөн, урт нь гол анхаарах зүйл юм.
Гадна суурилуулах тохиолдолд цаг агаарын байдал нь гол анхаарах зүйл юм.
Хэрэв танд камерийн утас явуулахад шаардлагатай багаж нь байгаа бол мэдээж өөрөө суурилуулах боломжтой.

Бид танд дэлхийд чанараараа тэргүүлдэг Hikvision брэндийн орчин үеийн дэвшилтэд технологи бүхий IP камеруудыг санал болгож байна.

Таньд ажлын амжилт аюулгүй байдлыг хүсье.